Dreamer

2010-11-30

хайрын шүлэг

Ангилал: шүлэг
Би чамд хайртай

/зохиогч нь хэн гэлээ нэрийг нь мартчаж уучлаарай  ямар ч гэсэн би зохиогоогүй зүгээр энэ шүлэг их таалагдсан юм/

Гал халуун хайранд шатаж ганцхан чамайг л хайрлая
Гарцаагүй үхэх орчлонд ганцхан чамайг л хайрлая
Сартай шөнийн зүүд юм гээд ганцхан чамайг л хайрлая
Сайхан бүхний дээд юм гээд ганцхан  чамайг л хайрлая

Цонхоор тусах сарны туяа нь
Цохилох зүрхэнд чамайг бодогдуулна
Газарт буух хурын чимээ нь
Ганцхан чиний инээмсэглэлийг сануулна

Алаг цэцэгсийн дэлбээг тоолж
Амраг чамайгаа би хүлээлээ
Анх учирсан мөчөө дурсаж
Алдрай чи минь надруугаа яарлаа

Зүрхэлж хэлсэн үгийг минь унагалгүй тосож сонсоорой, хайрт минь
Зүүдэнд чинь орсон шөнө бүрийг алгасалгүй манаж хоноорой, янаг минь
Ганцхан чиний л асаасан гал зүрхэнд минь дүрэлздэг, энхрийхэн минь
Ганган үгээр хуурахгүй ээ, чин үнэнийг хэлье Би чамд хайртай

. Сэтгэгдэл бичих! . Найздаа илгээх! . Уншсан: 1013 удаа

Сэтгэгдлүүд

2011-04-04 -

Бичсэн: delgeree
үнсэлт
. Шууд холбоос

2010-12-02 -

Бичсэн: bon_bon
ярзайтал инээх гоё шүү гоё юм байна
. Шууд холбоос



:-)
 

Миний тухай

Мөрөөдлийн хязгаар үл харагдана

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Мөрөөдөгч Хуудас
. My expance
. Music is my life
. Nomusic Nolife
. No listen nolife
. Мөрөөдөгч

Найзууд

. Garin
. Dunsger
. Цагаан хараацай
. bon_bon
. MUckEr
. Sky Walker
. Хүслийнжигүүр
. Зоригт ван

MusicPlaylist
Music Playlist at MixPod.com

Тоолуур

Миний блогийн 174676 дахь зочин та тавтай морилно уу!


© 2008
Бичлэг: 89 » Нийт: 192
Өмнөх | Дараагийн