Dreamer

2011-04-24

Outlaw

Ангилал: duu
 

Outlaw - Delhii hurtel taniar mine baharhdag

Ээжээ таньдаа хүү нь хайртай 

Энэ дэлхий хүртэл таниар минь бахархдаг 

Аз жаргал хаана байна та минь тэнд байх болноо 

Амлаж байна хүү нь амлаж байна ээжээ 

 

Миний шүтээн танийхаа тухай хүү чинь дуулаад 

Миний аз жаргалтай мөч бүхэн нүдэнд буулаа

Томоогүй гэнэн балчир нас минь одоо ч харагдаад байна 

Толгойг минь илэн ээж минь өвөр дээрээ аргадаад байна

Дандаа л танийхаа энгэрт эрхэлж байхыг бодсон би 

Дандаа л ээжийнхээ өвөрт  тоглох юм шиг санасан би 

Миний ижий танийхаа ачийг хариулна гэдгээ амлая

Мянган цэцэгсийн баглааг таньдаа бариад очъё

 

Цагаахан сүүнээс тань өөр амттан гэж үгүйээ ээжээ 

Цал буурал хорвоод та хүүгээ 10 сар тээждээ 

Ээж минь харин наддаа алтанхан сургаалиа хайрлана 

Өөрийн бяцхан ухаанаараа хүү нь танийгаа хайрлана

Муу хүүгээ алдаж эндэхэд муугийнь үзэхгүй гэсэндээ та

Инээдээрээ намайг хуурч эндэснийг минь өмгөөлж хамгаалж

Бусдын нүдэнд сайхан харагдуулахаар будилж зүдэрч явждээ 

Буурал хорвоод ганц амьрахдаа таныгаа л хүү чинь жаргаахсан 

 

 

Ээжээ таньдаа хүү нь хайртай 

Энэ дэлхий хүртэл таниар минь бахархдаг 

Аз жаргал хаана байна та минь тэнд байх болноо 

Амлаж байна хүү нь амлаж байна ээжээ 

 

 

Ээжийгээ л гэсэн энэ сэтгэлээ илчилж хэлж чадаагүй л хүндээ

Элдэв янзын хэрэггүй юманд ээжийгээ умартан тэмүүлсэндээ

 Үнэндээ тэгэхэд энэ бүгдийг үүрдийн юм шиг андуурч байжээ

Эндүүрч  бусдыг хайрласан хайраа ээжээсээ би чинь харамлаж явжээ

Алхам тутамд сургаалиа та минь урсгаад байдаггүй ч 

Амьдралын минь энэ жолоог та алдуулаагүй зөв атгуулсан 

Эмэгтэй бурхан миний буянтан 

Ээжээ таньдаа хүү нь хайртай

Бишрэн шүтлээ хүү нь шүлэглэлээ 

Танийгаа дуундаа мөнхрүүллээ 

Дандаа л толгойг минь илж байгаагүй ч Даанч томоогүй өссөн хүү нь

 Далай шиг их ачийг тань жаргал болгон ээждээ барина

Байнга таньдаа эрхэлмээр байвч балчир нас үүрд байсангүй

Бага гэлтгүй загнуулж байсан минь хэзээ ч хүүд нь илүүдээгүй 

Цагаанаас цагаан гэвэл ээжийн минь сэтгэл билээ

Уяханаас уяхан гэвэл ээжийн бүүвэйн дуу билээ

Бие минь өсөвч би мэднээ ээждээ бяцхан хүү хэвээрээ

Биеэ ч үл хайрлан ганцхан хүүгээ гэдэг нь та билээ

 

 

Ээжээ таньдаа хүү нь хайртай 

Энэ дэлхий хүртэл таниар минь бахархдаг 

Аз жаргал хаана байна та минь тэнд байх болноо 

Амлаж байна хүү нь амлаж байна ээжээ


Хорвоо дэлхий дээр ганцхан наран болж 
Хонгор хүү нь ээжээ таньдаа заяасан 
Хосгүй     намайгаа өдгийдөнхөн өсгөсөн 
Гэвч дандаа танийгаа үргэлж танийгаа 
Баярлуулахын оронд гомдоох юмдаа 
Гэрэлгүй энэ орчлонг гэрэлтүүлж 
Хүүгээ та зоригжуулах юм

Ээжээ таньдаа хүү нь хайртай 
Энэ дэлхий хүртэл таниар минь бахархдаг 
Аз жаргал хаана байна та минь тэнд байх болноо 
Амлаж байна хүү нь амлаж байна ээжээ

 

www.4shared.com/audio/jq6dkA1A/Outlaw_-_Delhii_hurtel_taniar_.htm




Outlaw - Zurhen tengeriin naran

www.4shared.com/audio/2cvJFnBo/Outlaw-zurhen_tengeriin_naran.htm





Outlaw & Fire - Fresh style

. Сэтгэгдэл бичих! . Найздаа илгээх! . Уншсан: 1371 удаа

Сэтгэгдлүүд




:-)
 

Миний тухай

Мөрөөдлийн хязгаар үл харагдана

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Мөрөөдөгч Хуудас
. My expance
. Music is my life
. Nomusic Nolife
. No listen nolife
. Мөрөөдөгч

Найзууд

. Garin
. Dunsger
. Цагаан хараацай
. bon_bon
. MUckEr
. Sky Walker
. Хүслийнжигүүр
. Зоригт ван

MusicPlaylist
Music Playlist at MixPod.com

Тоолуур

Миний блогийн 183415 дахь зочин та тавтай морилно уу!


© 2008
Бичлэг: 11 » Нийт: 192
Өмнөх | Дараагийн