Dreamer

2010-04-27

одноо

Ангилал: duu

Улаан сарнай


Ув улаан сарнай цэцэг атган
Гэрэлт орон дундуур чамтайгаа гүйнэ
Гараас чинь хөтлөн тэртээх үүлс рүү
Өнгө өнгийн цэцгэн дундуур бүр өөдөө

Бүр дээшээ хонгор минь дүүлэн нис
Салхины аясаар дүүлэн оддыг дамжин
Өнгөт ертөнцийн хаяад хоёулаа
Аадар бороо асгарсан ч
Аймшигт эргүүлгэнд төөрсөн ч
Тэнгис далайн давалгаанд уулзъя

Дууч шувуу нь уран яруу дуудна
Цэцэгт торгон алчуур дэрвүүлэн хийсгэнэ
Харцнаас чинь хүсэл мөрөөдлийн цэцэрлэг рүү
Дэлбээ цоморлогийн диваажин руу зөөлөн үнсэнэ

Бүр дээшээ хонгор минь дүүлэн нис
Салхины аясаар дүүлэн оддыг дамжин
Өнгөт ертөнцийн хаяад хоёулаа
Аадар бороо асгарсан ч
Аймшигт эргүүлгэнд төөрсөн ч
Тэнгис далайн давалгаанд уулзъя
Бүр дээшээ хонгор минь дүүлэн нис
Салхины аясаар дүүлэн оддыг дамжин
Өнгөт ертөнцийн хаяад хоёулаа
Аадар бороо асгарсан ч
Аймшигт эргүүлгэнд төөрсөн ч
Тэнгис далайн давалгаанд уулзъя

Ариун нандин


Дурлалын бороонд норон гүйцэн хүүхэд нас минь
Давхраатай алаг нүдийг ширтэн зогслоо
Чимээгүйхэн алдарсан сэтгэлийг
Аялах дуу минь дурлал хайр гэв үү

Ийм л хайрыг хүлээсэн хүүхэд насны минь даль жигүүр
Эцэж цуцалгүй аялах ертөнцийн гэрэл гэгээ
Зөвхөн чамдаа зүйрлэшгүй ариун нандин хайрын үгээ хэлье

Цэнхэр үүлсийн завсраар гийсэн наран билээ
Цээжний минь гүнд үгүйлэгдэх хүсэл билээ
Зүрхээ даран тэврэх анхны үнсэлт минь
Зүүднээс сэрээх үүрд мөнхийн үүрийн гэгээн туяа билээ

Ийм л хайрыг хүлээсэн хүүхэд насны минь даль жигүүр
Эцэж цуцалгүй аялах ертөнцийн гэрэл гэгээ
Зөвхөн чамдаа зүйрлэшгүй ариун нандин хайрын үгээ хэлье
Ийм л хайрыг хүлээсэн хүүхэд насны минь даль жигүүр
Эцэж цуцалгүй аялах ертөнцийн гэрэл гэгээ
Зөвхөн чамдаа зүйрлэшгүй ариун нандин хайрын үгээ хэлье

Аз жаргалын минь дуут шувуухай хязгааргүй ниснэ
Зуун жилээр чамтай минь хамт дуулан ниснэ
Өнгөрсөн бүхэн дурсагдан арчих нулимс билээ
Үнэнчээ хэлсэн хайрлан хайрлагдсан цаг хугацаа билээ

Ийм л хайрыг хүлээсэн хүүхэд насны минь даль жигүүр
Эцэж цуцалгүй аялах ертөнцийн гэрэл гэгээ
Зөвхөн чамдаа зүйрлэшгүй ариун нандин хайрын үгээ хэлье
Ийм л хайрыг хүлээсэн хүүхэд насны минь даль жигүүр
Эцэж цуцалгүй аялах ертөнцийн гэрэл гэгээ
Зөвхөн чамдаа зүйрлэшгүй ариун нандин хайрын үгээ хэлье
Ариун нандин


. Сэтгэгдэл бичих! . Найздаа илгээх! . Уншсан: 440 удаа

Сэтгэгдлүүд




:-)
 

Миний тухай

Мөрөөдлийн хязгаар үл харагдана

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Мөрөөдөгч Хуудас
. My expance
. Music is my life
. Nomusic Nolife
. No listen nolife
. Мөрөөдөгч

Найзууд

. Garin
. Dunsger
. Цагаан хараацай
. bon_bon
. MUckEr
. Sky Walker
. Хүслийнжигүүр
. Зоригт ван

MusicPlaylist
Music Playlist at MixPod.com

Тоолуур

Миний блогийн 194964 дахь зочин та тавтай морилно уу!


© 2008
Бичлэг: 184 » Нийт: 192
Өмнөх | Дараагийн