Dreamer

2010-04-27

би эр хүнд хайртай

Ангилал: duu

Би эр хүнд хайртай

Зүрхэнд минь гэрэл дүүрэн

Зүүдэнд чи минь надтайгаа байгаач

Зовхинд минь нулимс дүүрэн бүрхэн ирсэн ч

Зоргоороо хайрланаа

Хүйтэнд ургах цэцэг шиг

Дагжиж би энд даарсан ч гэлээ

Хүний газар чамайгаа санан санасаар

Хүслээрээ хайрланаа

Дахилт:
Бүтэн явъя аа, чинийхээ төлөө

Бүдэрч босъё, бусдын өмнө

Инээж туулъя, энэхэн гунигийг

Ивээж ойлгоорой намайгаа

Чиний эзгүйд би уйлмаар

Чамдаа тэврүүлээд үнсүүлмээр

Жигүүртэйсэн бол дүүлэхсэн

Далавчтай бол нисэхсэн


Зэмлэл ирлээ ч би хүлээнэ

Зэвэрч нугарахгүйг би хичээнэ

Хонгорхон үрээ би чинь бүтэн жаргаана

Холоос би тэмүүлнээ

Үнсэлтээр цагийг зогсоож

Салхиар чамтайгаа би уулзана аа

Харийн газраас хоног тоолон тоолсоор

Харцаараа тэмүүлнэ ээ


. Сэтгэгдэл бичих! . Найздаа илгээх! . Уншсан: 606 удаа

Сэтгэгдлүүд




:-)
 

Миний тухай

Мөрөөдлийн хязгаар үл харагдана

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Мөрөөдөгч Хуудас
. My expance
. Music is my life
. Nomusic Nolife
. No listen nolife
. Мөрөөдөгч

Найзууд

. Garin
. Dunsger
. Цагаан хараацай
. bon_bon
. MUckEr
. Sky Walker
. Хүслийнжигүүр
. Зоригт ван

MusicPlaylist
Music Playlist at MixPod.com

Тоолуур

Миний блогийн 194952 дахь зочин та тавтай морилно уу!


© 2008
Бичлэг: 183 » Нийт: 192
Өмнөх | Дараагийн