Dreamer

2010-04-27

out law

Ангилал: duu

Нулимсандаа би хайртай

 
     Дх:   Чамайг санахдаа би зүрхээ өвдтөл шаналаад
            Ханаж цадахгүй зүрхээ хайрын балаар чинь ундаалж
            Зүрхэн дэх их хайраа нулимсаар усалж
            Ургасан болохоор тэр нулимсандаа би хайртай

Энхрий чи минь наддаа эргээд ирвэл хайрт минь
Энэхэн хорвоог уяртал хайрлаж чадна, би
Эргэж харалгүй намайг орхин одвол
Энэхэн насаа дуустал хүлээж чадна, би
Үзэсгэлэнт чиний өмнө өвдөг сөгдөн гуйя
Чамаас бусдыг би хайрлаж чадахгүй ээ
Шиврээ бороонд норон норон чамайг бодон ганцаар зогсоно
Чадалгүйдээ бэргүйдээ би чанга гэгч нь асуугаагүй
Чамгүйгээр амьдралыг туулж чадна гэдэг зориг төрөөгүй
Чамд хайртай сэтгэл минь одоо ч оргилсоор хөрөөгүй
Чамайг үгүйд шаналж чамайг үргэлж санаж, гуниж
Ганц олдох амьдралд ганцхан хүнийг би хайрлаж
Гарцаагүй түүнийгээ хайж арчаагүй нулимс хатаж
Гарч ирсэн зовлон минь тоож гансарсан зүрх минь зовсонч
Ганцхан чиний төлөө дуслах нулимсандаа би хайртай

     Дх: Чамайг санахдаа би зүрхээ өвдтөл шаналаад
            Ханаж цадахгүй зүрхээ хайрын балаар чинь ундаалж
            Зүрхэн дэх их хайраа нулимсаар усалж
            Ургасан болохоор тэр нулимсандаа би хайртай

Анх чамайг хараагүй бол хэрвээ бодоогүй бол
Бодох бодохдоо зүрх минь ингэж догдлоогүй бол
Догдолсон зүрх минь давраад чамайг санаагүй бол
Санасан хирнээ шархалж бас шаналаагүй бол
Санасан зүрх минь нүднээс нулимс унагаагүй бол
Унагасан нулимс минь зүрхэнд хэрвээ ургаагүй бол
Ургасан хайр минь сэтгэлд үүрээ засаагүй бол
Унагасан нулимсаа би хайрлах байсан гэж үү
Хайртай л гэж хэлсэн болохоор хайртай л гэж бодож дассан
Хайр гэдгийг зохиож чадсан ханатлаа биенээ жаргааж явсан
Чамаас би дурсамжтай, чамаас би нулимстай хоцорсон
Хайрт минь буцаж ирэхийг хүсэж байвал
Хамт авахуулсан сүүлийн зурган дээр чи ч бас би ч нулимстай
Магадгүй би мартахгүй үл хуучрах дурсамжтай
Санаад байвал тайтгарч чадах чиний нэртэй аялах дуутай
Дуутай дурсамжтай нулимстай энэ хайрандаа би хайртай ( би хайртай )

     Дх: Чамайг санахдаа би зүрхээ өвдтөл шаналаад
            Ханаж цадахгүй зүрхээ хайрын балаар чинь ундаалж
            Зүрхэн дэх их хайраа нулимсаар усалж
            Ургасан болохоор тэр нулимсандаа би хайртай
            Чамайг санахдаа би зүрхээ өвдтөл шаналаад
            Ханаж цадахгүй зүрхээ хайрын балаар чинь ундаалж
            Зүрхэн дэх их хайраа нулимсаар амсаж
            Ургасан болохоор тэр нулимсандаа би хайртай

Чамайг санахдаа би уйлаагүй бол чамайг мартах байсан
Нулимсандаа би хайртай....



Outlaw-Зүрхгүй

Хэсэгхэн зуур түүнийхээ тухай бодон хэвтжийнаа
Хэн нэгэнтэй жаахан ч гэсэн хамт байхсан ганцаарджийн
Хэврэгхэн муу байшинтай зүйрлэхүйц энэ зүрхийг минь
Хэнзхэн намрын салхи бараг л ганхуулна
Намуухан дөлгөөнхөн үдэш 2-л ЭЗГҮЙХЭН
Навтгархан муу байшинг минь нар ТООЖ гэрэлтүүлэхэд
Зүүдлээчгүй байсан учрал дэргэд ирэхэд би түүнгүй
Зөндөө удаан ганцаар ЯВЖДЭЭ би чинь ҮНЭНДЭЭ зүрхгүй

Хэдэн жилийн дараа магадгүй хайр байсныг чи ухаарна
Хэзээ хойно нь бүүр сүүлд нь энэ хайрын сайхныг олж харна
Хэлж байсан хатуурхаж байсан үгэндээ харамсана
Хэнэггүйхэн өнгөрсөн цаг чи бид 2-ыг шоолж таарна
Одоо л уучилахгүй юм бол хайрт минь бүх зүйл дэндүү оройтно
Орь ганцаараа үлдэхийн цагт чи амьдралыг чи жаахан ойлгоно
Тэр цагт харамсахаас чинь өмнө бүхнийг чамд ойлгуулах гээл
Тэнэг хүн шиг харагдан байж чам руу л ганцхан тэмүүлээл

Дахилт:
Зүрхэндээ түнийгээ би нандигнан хадгалаад
Зүгээргүй болсон хойноо чамайгаа үргэлж санахдаа
Энэ хайр байсныг чинь мэдрээд
Ганцхан чамайгаа хайрлахыг хүсээд
Хамаг сүүлд нь би өөрөө хайр чгүй юу чгүйээ
Би зүрхгүй ээ

Амьдрал бидэнд хайр заяахдаа чамайг л дандаа үнссэн
Асаж явсан хайр минь чиний хувьд шатаж дууссан үнс нь
Үнэ цэнэ гэж үгүй болсон энэ хайрын үндэс нь
Өнөөх л өнгө мөнгөтэй ДҮЙЦҮҮЛЖ чи түүгээр ч хэмжсэн
Би чамд хайртай гэдэг үгний үнэ цэнэ хаана байна
Бие биенээ хуурч мэхлэх өнгө мөнгө бөгсний л цаана байна
Амьдралыг хайраар босгодог залуус минь цөөхөрчдээ
Аль залуугаараа охид хөвгүүдийн минь бодол өвгөрчдээ

Хайраар заяасан би гэнэн бас л андуурсан
Зөвхөн минийх гэсэн бодолтой минь хамт үхсэн
Одоо үгүй хайр байдаг гэдэгт итгэхээн байлаа
Дэндүү сайхан чинийхээ үүрдийн сэтгэлд хэвтхээн байлаа
Гэлээ гээд чамайг орхиод явахаан урьтал болгосонгүй
Хүлээгээд чиний төлөө бүхнийг ямар хийлээ гээд
Ганц удаа нүдэнд чинь сэтгэлд чинь зүрхэнд чинь өртсөн биш
Би ямар ганцхан чиний төлөө амьдрах гээд үзсэн биш

Дахилт:
Зүрхэндээ түнийгээ би нандигнан хадгалаад
Зүгээргүй болсон хойноо чамайгаа үргэлж санахдаа
Энэ хайр байсныг чинь мэдрээд
Ганцхан чамайгаа хайрлахыг хүсээд
Хамаг сүүлд нь би өөрөө хайр чгүй юу чгүйээ
Би зүрхгүй ээ

Би л байна харваад өнгөрсөн он жилүүдийн чинь азгүйхэн эзэн
Чи л БАЙ энэ зүрхэнд үүрд хэвээрээ орь ганцаараа үлдсэн
Магадгүй чи түүнтэйгээ байхдаа одоо ч гэсэн намайг нууцхан мөрөөддөг байх
Би ч гэсэн түүнтэйгээ байхдаа түүнийгээ ганцхан чамаар л төсөөлдөг
Ингээд бодохоор би өөрийгөө зүрхгүйн болвуу гэхэр үгүй бас зүрхтэй
Зүрх гэтэл ганцхан хүнийг үнэнчээр хайрлаж дурлах үүрэгтэй
Үүргээ гүйцэд биелүүлж чадаагүй зүрх тэгэхээр түүний минь өмнө хэрэгтэн
Хэрэгтэн ч гэждээ хэрэг хүлээж чадхааргүй хэнд ч дийлдэшгүй бүрэн эрхтэн

Дахилт:
Зүрхэндээ түнийгээ би нандигнан хадгалаад
Зүгээргүй болсон хойноо чамайгаа үргэлж санахдаа
Энэ хайр байсныг чинь мэдрээд
Ганцхан чамайгаа хайрлахыг хүсээд
Хамаг сүүлд нь би өөрөө хайр чгүй юу чгүйээ
Би зүрхгүй ээ (X2)



Out law - Чи миний бүх юм байсан

Хайраа чи миний сэтгэлийг тэтгэгч ид шидийн илбэ нь байсан
Хайраа чи миний хайрыг хөглөгч эгшиг бас аялгуу нь байсан
Хайраа чи миний зүрхийг татагч бүхэл бүтэн ертөнц байсан
Хайраа чи миний дэргэд гэрэлтэгч тод жаргалын наран байсан
Сайхан ертөнц сэтгэл зүрхний ганцхан эзэн нь хайцсын бэ
Саяхан гэхэд дэргэд минь байсан охин одоо яацын бэ
Учрал бүхэн сайхан атлаа үүрдийх биш зуурдых байлаа
Үнсэлт бүхэний халуухан нь атлаа урууланд чинь хүрэхэд хүйтэн байлаа
Анхны бүхэн жаргалтай байдагч үргэлжлэх хугацаа богинохон байдаг
Аз жаргал дэргэд байдагч хагацал зовлон үргэлж дагадаг
Хайртай хүн чинь дэргэд чинь байвал энэ чиний жаргал тиймүү
Би чамаас асууя чи минь миний хайр минь мөн үү

Дх: Дэргэд минь байсан тэр их хайрыг
Дөлгөөхөн атлаа дулаахан хайр булаасан харцыг
Дандаа л юм шиг санаад тоогоогүй өнгөрүүлсэн хайрын тэр их балыг
Дахиад хэзээ ч ирэхгүй хайраа би үүрдээр алджээ үүрдээр алджээ

Хайраа чи миний бүх юм байсан хайраа чи миний бүх юм байсан
Хайраа чи миний утга учир байсан хайраа чи миний амьдрал байсан
Хайраа чи миний баяр баясал байсан
Аз жаргал чи минь одоо хаана байна амьдарлын утга учир хаана байна
Ариун эрдэнийн сахиусан нь хаана байна ааа бас баяр баясгалан нь хаана байна
Хаана байна чамайг санан санан сууна би хаана байна чамайг санан шаналан сууна би
Хайрты чинь сэтгэл үгүйрч байна хайр сэтгэл минь төгсөж байна
Хаяад явсан хаяад явсан хаяад явахдаа чи надаас бусдыг авсан
Аваад явсан аваад явсан чи авахдаа чи надаас бүхнийг авсан
Хацар норгон урсан дуслах бороо бүлээн дусаал
Биедээ орсон бидний хайрыг эвээн зөөлөн урсаал
Ичингүйрхэн хайраа илчэлж байснаа бодон дурсаал
Надаас чамд хайрын үгс дахин дахин урсаал

Дх:Дэргэд минь байсан тэр их хайрыг
Дөлгөөхөн атлаа дулаахан хайр булаасан харцыг
Дандаа л юм шиг санаад тоогоогүй өнгөрүүлсэн хайрын тэр их балыг
Дахиад хэзээ ч ирэхгүй хайраа би үүрдээр алджээ үүрдээр алджээ

Амьдрал чинь дахиж ирэхгүйгээр үүрд явлаа сэтгэл чинь ханав уу
Ахиж олдохгүй аз жаргалаа алдаж байгаагаа чи анзаарав уу
Анхаарал тавьж халамжлаагүйд гомдохдоо тэвчээр алдав уу
Аль эсвэл миний өгч чадаагүй хайрыг ...... чамд амсуулав уу
Минийхээс гоё үгийг сонсоод зүрх чинь уяраад дэвтээ биз
Нэг л царай дулаахан санагдаад тэрнийхээ үнэрт нэг хэвтээ биз
Жаргалаас ..... тэнэгхэн минь хайр мөн үү итгэж байна уу
Жаахан ч гэсэн намайгаа санаач чи миний бүх юм байсан
Би чинийхээ амьдралд үнэхээр буруу байсаныг ухаараарай
Ганцхан удаа тэвчээд чи минь нулимсаа ахин бүү унагаарай
Ингээд хайр нь явлаа эцсийн удаа бүхнийг харамлан үнсье
Энэ бүхнийг энд л төгсөөе буруу бүхнийг би чинь уучлая

Дх: Дэргэд минь байсан тэр их хайрыг
Дөлгөөхөн атлаа дулаахан хайр булаасан харцыг
Дандаа л юм шиг санаад тоогоогүй өнгөрүүлсэн хайрын тэр их балыг
Дахиад хэзээ ч ирэхгүй хайраа би үүрдээр алджээ үүрдээр алджээ



Надаас бүү холдооч

Саран наадах мөнгөн шөнөөр
Сарнайн дэлбээлэх үүрийн туяанаар
Салж ядан хагацах шиг
Сайхан бодол бидэнтэй үлдлээ

Дахилт:
Орчлонд гэрэлтэх чиний царай
Одод бүүдийх тэр шөнөөр
Онгон саран туяагаа
Гийгүүлэх шиг наддаа санагдана

Энэ шөнө үүрд байгаасай
Энэ сэтгэл минь мөнх байгаасай
Тэр цагт чи минь ирээсэй
Тэргэл саран бидэнтэй үлдээсэй
Тэргэл саран бидэнтэй үлдээсэй

Анх би чамайг олж хараад
Анх чамтайгаа би чинь учраад
Ариухан хайраа чамдаа өгөхдөө
Хайрлана гэж амлахдаа
Зүрхэндээ ганцхан чамайг бодоод
Зүүдэндээ ганцхан чамайг хардаг
Харахгүй уулзахгүй өдөр бүхэн
Харин надад хэцүү байна
Уулзахдаа намайг дуугарахгүй бол
Уурлсан байна гэж бодоорой
Өөр хэн нэгэнд итгэлгүй
Өөрт минь бүхнээ зориулаарай
Ганцхан намайг хайрлаж чадвал
Гал мэт сэтгэл дүрэлзэж
Гарцаагүй чи минь дэргэд ирэхэд
Энэ хорвоо дүүрэн жаргалтай
Тэнгэр дээрх хайрын бурхан чи биднийг ивээнэ
Тэнгэрлэг хөөрхөн охин чи надруу харан инээнэ
Хорвоод чамтай хамт байх хувь тавилан надад бий
Жаргалаас холдон чамайг хуурвал тэнгэр бурхан ниргэх вий

Дахилт:
Орчлонд гэрэлтэх чиний царай
Одод бүүдийх тэр шөнөөр
Онгон саран туяагаа
Гийгүүлэх шиг наддаа санагдана

Энэ шөнө үүрд байгаасай
Энэ сэтгэл минь мөнх байгаасай
Тэр цагт чи минь ирээсэй
Тэргэл саран бидэнтэй үлдээсэй
Тэргэл саран бидэнтэй үлдээсэй

Чамтай учирахад цастай байсан
Цав цагаан өнгөлөг байсан
Өнгөлөг бас мөнгөлөг цасан дээр
Өдөржин хоёулаа эрхэлж байсан
Тэр өдрийн алтан наран
Тэр шөнийн тэргэл саран
Чи бидний хайрыг ивээж хоёул
Хайрандаа шатаж байсан
Өдрийн наран бүлээн илчээр
Чи биднийг дулаацуулж
Үдшийн саран тэр шөнөдөө
Бид хоёрыг гэрэлтүүлж
Цас будрах тэр өглөөг
Хамт угтсанаа бүү мартаарай
Худлаа үгээр хайртай гэж
Хайрыгаа бүү аргадаарай
Нарт энэхэн хорвоо дээр
Үнэн гэдэг үнэхээр хатуу
Үнсээд мэдэрсэн хайрыг
Мартана гэдэг хэцүү
Наддаа чи минь үнэхээр 
Хайртай яасан ч хамт байна гэлүү
Гэтэл найз нь ганц удаа
Санаа тавьсан билүү
Хайраа чи минь хаана байна
Хайр нь чамайг санаад байна
Би чамайг хүсэж байна, хүлээж байна
Хайр минь улам асаад байна, яачихав даа
Яагаад чи минь орхиод явчихав даа
Хар буруу санаагүй шүү
Ганцхан чамайг үнэхээр ихээр
Хайртай гэдгийг чи минь ганцхан мэддэг биш үү
Зөвхөн миний энэхэн зүрх
Ганцхан чамдаа дурласан шүү, таалагдсан шүү
Би чамдаа өөрийн эрхгүй татагдсан шүү
Энхрий чиний гоо сайханд сөхөрсөн шүү

Дахилт:
Орчлонд гэрэлтэх чиний царай
Одод бүүдийх тэр шөнөөр
Онгон саран туяагаа
Гийгүүлэх шиг наддаа санагдана

Энэ шөнө үүрд байгаасай
Энэ сэтгэл минь мөнх байгаасай
Тэр цагт чи минь ирээсэй
Тэргэл саран бидэнтэй үлдээсэй
Тэргэл саран бидэнтэй үлдээсэй

Саран наадах мөнгөн шөнөөр
Сарнайн дэлбээлэх үүрийн туяанаар
Салж ядан хагацах шиг
Сайхан бодол бидэнтэй үлдлээ




Аз жаргалын төгсгөлд 


Эгшиглэн 

Баяртай ч гэлгүй намайг орхиод
Бодол сэтгэлдээ чамайг харнаа
Хэзээ ч ирэхгүйг чинь мэдсээр байж
Хүнийх болсон хойно чинь ойлгосон

Дх: Догдлон байж үнссэн үнсэлтийг минь итгэхгүй байж
Дорой царайлж юунд гутрана вэ
Бид биенээ хайрлаж болохгүй юм бол
Биднийг юунд учруулна вэ
Энэ амьдралаас зөвхөн чамайг хүснээ

Анхны яргуй цасан доороос дэлбээгээ нээж байх цагаар
Анх л бид нэгнээ шохоорхон биедээ дасана бага багаар
Яргуй цэцэг шиг чи минь наддаа ирэхдээ зоригтой байсан
Яг л түүн шигээ хайр чинь богинхон настай байсан
Би чамайг буруутгахгүй бид угаасаа учрах ёсгүй
Би чамайг мартана удахгүй бид биенээ хүчлэх ёсгүй
Энэ хайр л мөнх насгүй өөр хайрыг бурханаас гуй
Уучлаарай чи надтай биш аз жаргалтай амьдрах ёстой
Хайр гэдэг зүйлийг би мэднээ
Харин бүсгүйн сэтгэлийг бүү мэдээ
Орхиод одсон чамайгаа би ирээч гэж дуулахгаагүйгээ
Орь ганцаар хоцорсондоо хэзээ ч харамсаж уйлахгаагүйгээ
Баяртай хайртай гээд үнсэж байсан нь сайхансан
Хамтдаа л хоёулаа тэр цэцэрлэгт ирээдүйгээ ярьдагсан
Бороонд норон болзож байсан болзоо бидний сүүлийнх байж
Солонго адил үзэсгэлэнтэй ч түүн шигээ хуурамч байж

Дх: Догдлон байж үнссэн үнсэлтийг минь итгэхгүй байж
Дорой царайлж юунд гутрана вэ
Бид биенээ хайрлаж болохгүй юм бол
Биднийг юунд учруулна вэ
Энэ амьдралаас зөвхөн чамайг хүснээ

Хайрт минь хэлэх үгийг минь хамгийн сүүлчийн удаа сонс
Хайртай байсан сэтгэл чинь нялхсан чи минь тэвчээд сонс
Чихэнд чинь хоногшсон хоолойгоороо би дуулаж байна
Чи би ч биш дуу минь тэрчигээрээ уйлж байна
Шаралсан навчнаар хөөцөлдөн гүйхээр сонсогдддог тэр чимээ
Шаргал намрын өдрүүдээр хэн дурсамжийг чинь чимэв
Хайрт минь тэгэхэд хоёулаа гэнэн байж бас хүүхэд байж
Хамт байхдаа мэдрээгүй тэр бүхэн чинь жинхэнэ жаргал байж
Цастай өвлийн тэр нэгэн шөнө танай гадаа чамайг хүлээнэ
Цасан шуурга жихүүн салхиар хөөрхий намайг үлээнэ
Тэгэхэд би даараагүй атлаа яг одоо даарч байна
Тэнэгхэн бас эмзэгхэн хүүхэд насруугаа яарч байна
Чи санжийна уу цасан дээр хоёулаа баахан эрхлэж мөрөө гаргаа л
Өглөө нь босоод арлиагүй байсан мөрөө харахдаа чамайгаа санаа л
Хэтэрхий их хайрлаж бодох чамайг надаас явахгүйгээс айгаал
Хэзээ ч бүтэхгүй байсан амьдралаа бодохоос өөрийгөө хараагаал

Дх: Догдлон байж үнссэн үнсэлтийг минь итгэхгүй байж
Дорой царайлж юунд гутрана вэ
Бид биенээ хайрлаж болохгүй юм бол
Биднийг юунд учруулна вэ
Энэ амьдралаас зөвхөн чамайг хүснээ

Чи минь миний итгэл сэтгэл зоосон
Чамд л гэнэ чамаас бусдыг өөрөө би үл тоосон
Тэр өдрөөс л хойш сэтгэл эзгүйрээд бүр хов хоосон
Тэгээд л ганцаар өдөржин шөнөжин шаналах болсон
Өчигдөрөөр минь үнэлэж явсанд үнэндээ найз нь гомдож байна
Өөрийг чинь салахаар сэтгэл өвдөн дурсамжууд минь тодорч байна
Гараас чинь хөтлөөд тавимааргүй байна
Амьдралд чинь халдмааргүй байна
Гэхдээ л би чамайгаа алдмааргүй байна

Дх: Догдлон байж үнссэн үнсэлтийг минь итгэхгүй байж
Дорой царайлж юунд гутрана вэ
Бид биенээ хайрлаж болохгүй юм бол
Биднийг юунд учруулна вэ
Энэ амьдралаас зөвхөн чамайг хүснээ

Баяртай ч гэлгүй намайг орхиод
Бодол сэтгэлдээ чамайг харнаа
Хэзээ ч ирэхгүйг чинь мэдсээр байж
Хүнийх болсон хойно чинь ойлгосон




Out law - Андын дурсгалд


1. Үүрдийн биш энэ амьдралаа үлгэр шиг л жаргаахсан
Үлдсэн амьдрал богинохон шүү жаахан ч гэсэн яарахсан
Гэж бодсоор энэ хорвоогоос та минь дэндүү яараа юу
Үгүй юу хүйтэн жихүүн амьдралд эсвэл даараа юу
Богинхон ч гэсэн энэ амьдралдаа та минь ихийг бүтээжээ
Бас чамлахааргүй зүйлийг биднийхээ төлөө хийж үлдээжээ
Гээд бодоход бидэнд үлдсэн энэ сайхан дурсамж л байна
Эргээд хэзээ ч ирэхгүйг чинь нүднээс нулимс урсаж л байна

Дх: Ямар их үгүйлж байгаа мэдэж байна уу
Яагаад заавал чамайг минь биднээс холдуулж орхиод
Одод түгсэн тэр л шөнийг өглөө босоод би хүлээдэг
Ойлгож байна уу чамайг зүүдэндээ хардаг болохоор
Би ганцхан шөнийг хүлээнэ

2. Хамгийн сүүлд таыхаа гараас цом авсан цөм авсан
Харин тэр мэдээг сонсоод цээжин талаас минь том авсан
Амьдрал гэдэг энэ тоглоомонд танаараа бүүр торгууллаа
Алтан амийг тань тэр хүүхэд биднээс нууцаар оргууллаа
Тэр өдрөөс хойш зөндөө хүнийг цохиж дан норгууллаа
Алдсан үлдсэн өдрүүдэд хэн байснаа ойлгууллаа
Энэ шүлгийг бичиж суухдаа муу дүү нь нулимс унагаж суулаа
Энэ дуугаараа таныхаа гэгээн дурсгалыг мөнхжүүлж дууллаа
Хүн болгонд инээд бэлэглэж явсандаа найз минь чи
Хийж бүтээх эд насандаа бүгдийг орхиод явлаадаа чи
Инээмсэглэж авхуулсан зургийн чинь өмнө зул асгарч
Энэ хорвоо нэг л сайхан хүүгээрээ арай эрт дутахад
Чиний араас бүгд уйлсан чиний араас бүгд дуулсан
Чамайг гэсэн хүмүүсийн зүрхэнд шар ус хуруулсан
Хүн хүнээрээ энэ хорвоод ямар ихээр дутдагийн бэ
Хүн хүнээ амьдралд хайрлаж явцгаая хүмүүс минь ээ
Томоогүйхэн алиалж явсан тэр тодхон дүр чинь
Тоост хорвоог нүдээ чилтэл харуулдах ганцхан үр чинь
Ард чинь үлдэх аав ээж анд найз нөхдүүд чинь
Амьдралаасаа илүү хайртай байсан бүхэн чинь
Юу ч хэлээгүй явсанд чинь бүгдээрээ л гомдсон байх
Тэдэнд бас энэ золгүй явдал дэндүү томдсон байх
Хүн мөн биеийг олж төрөхөд бидний аз биш үү
Хүн биеэс уйдах тийм амархан байсан гэж үү

Дх: Ямар их үгүйлж байгаа мэдэж байна уу
Яагаад заавал чамайг минь биднээс холдуулж орхиод
Одод түгсэн тэр л шөнийг өглөө босоод би хүлээдэг
Ойлгож байна уу чамайг зүүдэндээ хардаг болохоор
Би ганцхан шөнийг хүлээнэ

3. Номин тэнгэрт гялтганах түм түмэн оддоос
Нойрон дунд минь харавчихлаа
Намуун далайд унах мянга мянган савартнаас
Нойрон дунд минь нэг нь үлдчихлээ
Томоогүйхэн алиалж явсан дүр чинь
Тоост хорвоод мөнхрөн үлднээ
Эх дэлхийгээ дэрлээд энх амгалан нойрсоорой
Эргээд биднийхээ дунд ахин хүн болж мэндлээрэй
Хөрст алтан дэлхийг дэрлээд тавтай нойрсоорой
Хүний энэхэн орчлонд бидэндээ эргээд ирээрэй
Хээрийн урьхан салхиар илбүүлэн илбүүлэн нойрсоорой
Хэнзхэн талын цэцэгсээр дэр хийж нойрсоорой
Хийсэн бүтээсэн бүхнээ дүгнэн дүгнэн нойрсоорой
Хэдэн сайн найздаа үгүйлэгдэн нойрсоорой

Дх: Ямар их үгүйлж байгаа мэдэж байна уу
Яагаад заавал чамайг минь биднээс холдуулж орхиод
Одод түгсэн тэр л шөнийг өглөө босоод би хүлээдэг
Ойлгож байна уу чамайг зүүдэндээ хардаг болохоор
Би ганцхан шөнийг хүлээнэ

Ямар их үгүйлж байгаа мэдэж байна уу
Яагаад заавал чамайг минь биднээс холдуулж орхиод
Одод түгсэн тэр л шөнийг өглөө босоод би хүлээдэг
Ойлгож байна уу чамайг зүүдэндээ хардаг болохоор
Би ганцхан шөнийг хүлээнэ




Out law - Ядуу хүн дурлах эрхгүй


1. Ядуу хүн дурлах эрхгүй дурлаад ч хэрэггүй яадгийн бэ би хүн биш намайг хэн ч сайхнаар хараагүй амьд хүний тооноос хасагдсан азгүй писда би аа энэ чинь хүн шүү дээ гээд үйлчлэх хууль цаазгүй би хар багаасаа зүүсэн дуугүйхэн нэр минь ядуу ядуу хүний амьдралыг та нар мэдэх юм уу үнэхээр хатуу одоо бол би энэ ядуу нэрэндээ дасчихсан угаасаа та нар намайг аль эрт хүний тооноос хасчихсан амьдрал хүртэл бүр сүүлд нь хайртаас нь салгаад хясчихсан гэтэл би чинь хүн шүү дээ зүрхэндээ гал нь асчихсан зүрхэндээ гал нь асчихсан зүрхэндээ гал нь асчихсан одоо харин та бүхнээс гуйх нэгэн хүсэлт бас гуйлт байна орчлонд ганцхан амьдрах гэж төрсөн хүн гэдгээ бүү март өглөө сэрээд л бараан Монголын амьдралыг бид бүгдээрээ харсан баян нь ядуугаа дээрэлхэж байхыг би нүдээрээ харсан за боль за боль энэ бүгдийг дуусгая аа энэ бүгдийг эхнээс нь сайн сайханд уусгая ядуу ядуу гэж яриад аяга тагшаа тулгах биш чи намайг сайн хар би жоохон биш өнөө маргааш нөгөөдөр энэ жинхэнэ амьдрал биш бурхан бидний амьдралыг заана алдсан зарим нь торны цаана амьдрал сайхан болж байна уу энэ хүмүүсийн тавиланг хараа бидний амьдрал цөхрөлтэй зарим нь хөөрхий өрөвдөлтэй

Дахилт: Хүслээр минь болоогүй амьдралдаа онож бүдэрч алдаж эндэж баярлаж уйлавч зовлон дундрахгүй ээ баян ядуу нь ялгаагүй тэд бүгд л хүн энэ хайран байна надаа гэхдээ амьдрал мөн

2. Хөөрхий ядуу би хайрлах эрхээр дэндүү боогдсон ядуу заяа л минийх надад энэ амьдрал ноогдсон ядуу тарчиг амьдралаас би зугтаагүй оногдсон яасан ч өөрчилж болохгүй хувь заяанд гомдсон яагаад та нар намайг үргэлж хүн биш нүдээр хардгийн бэ би та нартай л адилхан хүн шүү дээ ард минь ээ доромжлол гадуурхал дарамтлалаа бүр зогсоо би хүн мэдэв үү хүн болохоор ядуу нь хамаагүй дурлах эрхтэй мэдэв үү өө хэлэхийг хүсдэг ч чаддаггүй юм аа энэ амьдрал арай үгүй юм аа хямсгар яравгар баячуудын хэл яриа нь аягүй юм аа заяагүй юм аа гэхдээ ядуу би хүн чанараа хаяагүй юм аа ардаас урдаас энэ баян ядуу амьдралаасаа энэ насандаа хэзээ ч жаргаж чадахгүй угаасаа баян ядуу чи ч бай би ч бай баян ядуу чи ч бай хэн ч бай оргилд хүрэхэд зай ч байна лай ч байна баян чи юу ядуу би юу бид адил хүн амьдрал руу харвасан сум энэ хайран мөч бүхэн хувь заяа минь өчүүхэн карма хоосон ямар ч мөнгөгүй явсан үе надад зөндөө бий яс юман дээрээ амьдралын утга учир мөнгөндөө биш хүндээ бий бор гэртээ боол нь биш боол нь байхдаа бас гол нь биш бор гэр шиг минь яваад ороход дулаахан гэр олон биш аав ээжийн минь ядарч ядарч олсон 1сарын цалинг айлын жаал хүүхдүүд өдөрт нь үрчихээд сэтгэл нь үл ханана идсэн хоолондоо цадаагүй өмссөн хувцсандаа сэтгэл ханаагүй эрх жаалууд бас байгаа шүү таануус хэний манаагүй

Дахилт: Хүслээр минь болоогүй амьдралдаа онож бүдэрч алдаж эндэж баярлаж уйлавч зовлон дундрахгүй ээ баян ядуу нь ялгаагүй тэд бүгд л хүн энэ хайран байна надаа гэхдээ амьдрал мөн




. Сэтгэгдэл бичих! . Найздаа илгээх! . Уншсан: 639 удаа

Сэтгэгдлүүд




:-)
 

Миний тухай

Мөрөөдлийн хязгаар үл харагдана

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Мөрөөдөгч Хуудас
. My expance
. Music is my life
. Nomusic Nolife
. No listen nolife
. Мөрөөдөгч

Найзууд

. Garin
. Dunsger
. Цагаан хараацай
. bon_bon
. MUckEr
. Sky Walker
. Хүслийнжигүүр
. Зоригт ван

MusicPlaylist
Music Playlist at MixPod.com

Тоолуур

Миний блогийн 192031 дахь зочин та тавтай морилно уу!


© 2008
Бичлэг: 185 » Нийт: 192
Өмнөх | Дараагийн