Dreamer

2010-10-12

шүлэг

Ангилал: шүлэг
Хаан улс миний бие сүр хүчийг үзүүлэн 
Хатан улс танд хайрын дайн зарлаж байна
Дайны хөлд нэрвэгдэх танай нутаг амгалан байна
Дайлаар мордсон миний халуун цус буцалж бай

Дээрхийн гэгээний бүтээсэн дари эхийн нэг билээ, чи
Да Винчийн дүрсэлсэн дээдэс хатадын нэг билээ, чи
Дулдуйтын Равжаагийн “Үлэмжийн чанар” билээ, чи
Дашдоржийн хүүгийн шүлэглэсэн сарангоо билээ, чи

Цонхон дээрээ зогсон чинийхээ барааг харуулддаг
Цоожтой хаалганы хонх жингэнэн дуугарахыг хүлээдэг
Чанад холоос чинийхээ хөлийн чимээг анирддаг
Чиний зүгийн салхинд хайрын үгээ шивнэдэг

Навчис мөчирөөсөө салах ямар гунигтай байдгийг 
Намайг чамаас холдуулсан энэ л намар мэдлээ
Нүүдлийн шувууд буцах ямар гунигтай байдгийг 
Намайг чамаас холдуулсан энэ л намар мэдлээ

Золгүй гэмтсэн нэгэнээ орхиогүй хос хун Монголд өвөлжлөө
Захаасаа зайрмагтах нуурын голд хүзүүгээ ороолдон хөлдлөө
Заяа нийлсэн зүрхний амраг бидэн хоёр бас нэгэнээ орхихгүй
Зовлон жаргалыг хамтдаа эдэлсээр хос хун шиг дуусна


. Сэтгэгдэл бичих! . Найздаа илгээх! . Уншсан: 486 удаа

Сэтгэгдлүүд




:-)
 

Миний тухай

Мөрөөдлийн хязгаар үл харагдана

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Мөрөөдөгч Хуудас
. My expance
. Music is my life
. Nomusic Nolife
. No listen nolife
. Мөрөөдөгч

Найзууд

. Garin
. Dunsger
. Цагаан хараацай
. bon_bon
. MUckEr
. Sky Walker
. Хүслийнжигүүр
. Зоригт ван

MusicPlaylist
Music Playlist at MixPod.com

Тоолуур

Миний блогийн 175716 дахь зочин та тавтай морилно уу!


© 2008
Бичлэг: 144 » Нийт: 192
Өмнөх | Дараагийн