Dreamer

2010-09-14

шүлэг

Ангилал: шүлэг
Аниргүйхэн дотносохдоо дасна гэж санасангүй
Аятайхан төрхөнд чинь татагдана гэж бодсонгүй
Нэг л мэдэхэд чамайг үгүйлдэг болжээ
Нээрэнгээсээ чамд сайн болжээ


өөрөөс минь ундрах миний л шүлэг хүн бүрт хүрээсэй гэж
өөрөөч мэдэлгүй жигүүр ургаж нисэн дүүлээд чам дээр минь очход
өнгөц харсан чиний сэтгэл оошоож тоолгүй орхин одсон
өнөөдөр харин чи хар чиний л хийсэн хэрэг гэлтэй
өрөвдөх сэтгэлгүй тэр хүн биш адгуус болжээ
өргөрсөн гэж та нар тоодгүй
өнгөрсөнд чинь л жинхэнэ хариу байдаг
өнгөрсөн гэж та нар хаядаг
өнгөрсөнд чинь л жинхэнэ үнэн байдаг
ирээдүй бол харин ондоо
өнгөрснөөс тэр өөр байдаг юм
өөрөө хүн бүгдийг зохиодог юм
төлөвлөөгүй амьдрал харамсуулдаг юм
төлөвлөсөн амьдрал аз жаргал дагуулдаг юм
түрхэн зуурын аз жаргалдаа жолоо алдан гүйж яваа хөөрхий охид хөвгүүд хэзээ бүдэрхээ мэдэхгүй л яваа
хөөрхий зайлуул тэднийг бодхоор өмнөөс нь хүний хүн би хүртэл санаа алдаж харамсах юм
хүний хэлсэн үг бүрийг бүтэн сонсолгүй орхиж гарчаад дараа нь харин харамсах болхоороо хэлэхгүй яасын гэж уурлаж уцаарлаад
энэ чинь л өнгсөн энэ чинь л алдаа байдаг
ирээдүй гэдэг тоглоом бишээ итгэлтэй амьдархад энэ л чухал
төлөвлөгөө ёсоор бүгэд явбал хүссэн амжилтандаа хүрнэ л гэсэн үг
ингэж байж л та урагшилна
ингэж байж л та сэтгэл тэнэгэр алхаж чадна
хундага дарсанд ухаанаа алдчаад хүссэн хүсээгүй хүүхэд олчоод хэнд хамаатай юм бэ гэж хөөрхий үрсийг зүгээр л хүн биш юм шиг . . .
энэ тэгээд ариун явдал уу
хэнээс ч асуухан үгүй л гэж хэлнэ
харин үнэн хэрэгтэй бүгэд л тойроод биш туулаад гарсан амьдрал
залуусаа өөрсөддөө итгэлтэй байж нэг нэгэндээ тус дэм болж сэтгэл тэнэгэр алхацгаая
миний монголын оюунлаг цоглог хөгжилтэй ухаалаг залуус мянга мянга түм түм болтугай

Хайрласан хүндээ жаргал өгөөрэй
Хүлээсэн хүндээ итгэл өгөөрэй
Уйтгарласан хүнд инээд өгөөрэй
Учирсан бол түүндээ бүхнээ зориулаарай

хайрласаан би чамайг хэтэрхий их хайрласан
халуу шатан сэтгэл хөндүүрлэтэл хайрласан
зүүдлээд сэрэхэд дэргэд минь байхгүй чиний төлөө нулимс унагаж
зүрх шимширтэл гуниг хөврүүлэн зөвхөн чамайг хайрласан
асгартал уйлаад аргадсан ч минийх болохгүй чамайг хайрлаж
амьдралыхаа олон өдрүүдэд ганцхан чамаар дутаж
зөвхөн чинийх гээд уйлаад гүйсэн ч минийх болохгүй чамайг хүлээж
зөрүү тавилангаа зөрөн зөвхөн чамйаг хайрласан

Чамдаа би хөгжим шиг очно
Чавхдас нь хөг орсон ятга шиг очно
Яарч бас тэмүүлэн очно
Яаж эгшиглүүлэхээ өөрөө мэддээ хайраа

Алаг дэлхийд жаргалтай явна гэж амла
Амраг хайртдаа үнэнч байна гэж амла
Аливаа бүхэнд шудрага явна гэж амла
Амьдралын нугачаанд бүдрэхгүй гэж амла

Дэвээд нисдэг шувуу болоосой
Дээрээс чинь харж баясах юмсан
Дэргэдэх сүүдэр чинь болоосой
Дэргэдээс чинь салахгүй дагах юмсан

Хайрласан хүндээ жаргал өгөөрэй
Хүлээсэн хүндээ итгэл өгөөрэй
Уйтгарласан хүнд инээд өгөөрэй
Учирсан бол түүндээ бүхнээ зориулаарай

Нууцхан би нэг л хүнийг хүлээдэг
Нуугдаж би ганцхан хүнийг ширтдэг
Нэрэлхэж би ганцхан л хүнийг хүлээдэг
Нэрийг нь хэлж зүрхлэхгүй ........ түүндээ л би хайртай

Зүрх яагаад гунигладагийг хожим би ойлгосон
Зүүд юу зөгнөдөгийг чамайг явахад мэдсэн
Нулимс гашуун гэдгийг тэр шөнө мэдэрсэн
Намайг яагаад орхисныг өөрөөсөө асууж суусан
Бодолд нууцхан агаад дурсамжтай бол
Шахагдаж гишгигдсэн хайр минь баяртай

Хайр гэж юу юм бэ?
Хар мянган удаа бодоод олсонгүй
Хариулт олдохгүй байхыг бодвол
Хий хоосон сэтгэлийн уур юм болов уу
Хар гэж бас юу вэ?
Хайртынхаа эрх чөлөөг хязгаарлах юм болов уу
Эсвэл хайрыгаа алдах вий гэсэн сэтгэлийн шаналал юм болов уу
За аль нь ч байсан яахав
Хайр, хар 2 цуг байдаг хойно
Хайртыгаа хайрлан хамтдаа урагшилцгаая

-Хэрвээ уйтгар гуниг чамаас холдохгvй
Хэрвээ ганцаардал хажууханд чинь байвал
Хорвоо ертөнцөд хэн нэгэн чамайг
Хайрлаж байгааг санаарай.

saihan chamaasaa salah hetsuu
salsan hoinoo sanah hetsuu
setgel zurhee nuuh hetsuu
sergelen hartsiig chini zuudleh hetsuu

. Сэтгэгдэл бичих! . Найздаа илгээх! . Уншсан: 405 удаа

Сэтгэгдлүүд




:-)
 

Миний тухай

Мөрөөдлийн хязгаар үл харагдана

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Мөрөөдөгч Хуудас
. My expance
. Music is my life
. Nomusic Nolife
. No listen nolife
. Мөрөөдөгч

Найзууд

. Garin
. Dunsger
. Цагаан хараацай
. bon_bon
. MUckEr
. Sky Walker
. Хүслийнжигүүр
. Зоригт ван

MusicPlaylist
Music Playlist at MixPod.com

Тоолуур

Миний блогийн 175715 дахь зочин та тавтай морилно уу!


© 2008
Бичлэг: 156 » Нийт: 192
Өмнөх | Дараагийн