Suns - TsaG n BoLooGui HaiR
Хатаж гандсан намрын цэцэг шиг
Хайр минь чи юунд гуниглаав
Хавартаа эргээд ургах болохоор
Харуусаж огтхон ч шаналах хэрэггүй
Сэтгэлд үлдсэн хэнзхэн дэлбээ
Сэрүүн шөнөөр эргэн сэргэнээ
Түрхэн зуурын зовлон мартагдахаар
Тэвэр тэврээр сарнай чамаас урганаа
Тэр цагт бүгд чамайг харнаа
Тэнгэрийн од ч бас чамд дурлана
Цаг нь болоогүй учралын төлөө
Цагаасаа эрт шаналах хэрэггүй
Хүсээгүй зовлонгийн үүд хаагдахын цагт
Хүслийн зоргоор хайр дэлбээлнээ
Мартагдах шахсан чиний дурлал
Маргааш болоход ховорт тооцогдох болноо
Ирээгүй хайрын төлөө чи минь
Ихэр татан уйлах хэрэггүй
Хүсэн хүлээсэн ...